#сэтгэлгутрал

Instagram posts (photos and videos)

✅Унтахын өмнө хайртай хүмүүстээ, байгаа бүхэндээ талархаж сурвал нойр сайтай болоход туслахаас гадна сэтгэл санааны байдлыг сайжруулж, харилцааг ойрту

✅Унтахын өмнө хайртай хүмүүстээ, байгаа бүхэндээ талархаж сурвал нойр сайтай болоход туслахаас гадна сэтгэл санааны байдлыг сайжруулж, харилцааг ойртуулж, сэтгэцийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлдөг. 💤🥱😴 ✅Тайван нойрсох үед шаардлагатай эрчим хүчээр өөрийгөө цэнэглэж, эд эсээ сэргээж, бие, сэтгэцэд нөлөөтэй даавруудыг ялгаруулдаг. 🤩🥱😴 ✅Тогтмол хангалттай унтахад анхаарал төвлөрөлт, зан ааш, сэтгэл хөдлөл, суралцах чадвар, ой санамж, амьдралын чанар, сэтгэцийн болон биеийн эрүүл мэнд сайжирдаг. ✨🥱😴 ✅Унтах зөв дадлыг эртнээс бий болгосноор нойрны олон асуудлаас урьдчилан сэргийлэх боломжтой. 🥱😴😪 Хэрвээ ТА яаж ч хичээгээд бүтэн нойроо авч чадахгүй, унтсан хирнээ амраагүй юм шиг шаналж байгаа бол бидэнд хандаарай. Танд сэтгэл засалч эмчийн баг, АНУ-ын патенттай #Альфастим эмчилгээ болон бусад дэмжих үйлчилгээг үзүүлнэ. 📍Салбар 1: 📱Цаг товлох утас: 7575-0400 ХУД. 15 хороо, Стадионы зүүн талд Махатма Гандигийн гудамж 37/1, 2 давхарт 📍Салбар 2: 📱Цаг товлох утас: 7575-4411 БЗД. 4 хороо, Зүүн 4 зам Гялс эмнэлэг #rehamedclinic #рехамедэмнэлэг #Альфастим #Alphastim #нойргүйдэл #insomnia #anxiety #depression #сэтгэлтүгшилт #сэтгэлгутрал #сэтгэцийнэрүүлмэнд #Амралт #НОЙР #ЭрүүлМэнд #sleepwell #рехамед #rehamed

Төрсний дараах сэтгэл гутралыг хэрхэн таних вэ?  Таны эрүүл мэндийн итгэлтэй зөвлөх ➡ www.edoctor.mn   . . . .  #СэтгэлГутрал  #ТөрснийДараах

Төрсний дараах сэтгэл гутралыг хэрхэн таних вэ? Таны эрүүл мэндийн итгэлтэй зөвлөх ➡ www.edoctor.mn . . . . #СэтгэлГутрал #ТөрснийДараах

Сэтгэл гутрал нь маш аюултай эмгэг учир таны найз, гэр бүлийн гишүүн эсвэл таны дотны хүн сэтгэл гутралтай бол түүнд анхаарал тавьж тэр хүн таньд боло

Сэтгэл гутрал нь маш аюултай эмгэг учир таны найз, гэр бүлийн гишүүн эсвэл таны дотны хүн сэтгэл гутралтай бол түүнд анхаарал тавьж тэр хүн таньд болон бусдад үнэ цэнэтэй гэдэгийг нь ойлгуулаарай. #mentalhealth #health #ulaanbaatar #mongolia #education #боловсрол #мэдлэгээ_тэлье #эрүүл_мэнд #сэтгэлзүй #сэтгэцийнэрүүлмэнд #улаанбаатар #монгол #depression #мэдрэлийн_өвчин #мэдэхгүйгээмэдье #сэтгэлгутрал Бид бүгдийн хийж байгаа постууд маш олон цагийн судалгаа дээр үндэслэн дүгнэсэн бидний үзэл бодол гэдгийг ойлгоорой 🙂 Бидэнтэй хамт байгаарай -Avopedia

Сэтгэл гутралаас ангижрах арга замууд Сэтгэл гутралын хөнгөн хэлбэрт хүн мэдээлэл цуглуулан өөрөө өөртөө тусламж үзүүлж болох боловч дундаж болон хүнд

Сэтгэл гутралаас ангижрах арга замууд Сэтгэл гутралын хөнгөн хэлбэрт хүн мэдээлэл цуглуулан өөрөө өөртөө тусламж үзүүлж болох боловч дундаж болон хүнд хэлбэрт шилжсэн тохиолдолд мэргэжлийн сэтгэл засалчаас зөвлөгөө авч антидепрессант эмийг хавсран уух шаардлагатай байдгийг анхаарна уу. Тус зөвлөмж нь хөнгөн хэлбэрийн сэтгэл гутралд орсон хүнд зориулагдсан болно. Сэтгэл гутралын шинж тэмдэг бодол санаа, сэтгэл хөдлөл, зан үйл гэсэн 3 түвшинд илэрдэг учраас тус 3 түвшинд өөртэйгөө ажиллах арга барилыг хэрэгжүүлэх нь чухал юм. Өөрөөр хэлбэл ганцхан сөрөг бодолтойгоо ажиллаад төдийлөн үр дүн гарахгүй цогц арга хэмжээ авах хэрэгтэй, үүнд: 1. Сэтгэл хөдлөл. Сэтгэл мэдрэмжийн тэмдэглэл хөтлөх хэрэгтэй ба өдөрт 3 удаа сэтгэл санааны байдлаа -4 -өөс +4 хүртэл оноогоор дүгнэн тэмдэглэн явах хэрэгтэй. Мөн түүнчлэн бясалгал, мэдрэмжээ тольдох, талархал /өөртөө болон бусдад хандсан/ зэрэг өдөр тутамдаа сэтгэл өргөх дадлуудыг суулгах. 2. Бодол санаа. Сэтгэл гутралын үед сөрөг бодлууд хүний оюун санааг нилэнхүйд нь эзэлдэг учраас толгойд орж ирсэн сөрөг бодол бүхэнтэй ажиллах шаардлагатай болдог. Ихэвчлэн тухайн бодлууд бодит бус байдаг тул бодлын хүчийг сулруулж өөр өнцөгөөр харахын тулд бодол тус бүр дээр дараах асуултуудыг асууж хариултыг нь бичих шаардлагатай. 1. Тэр бодлыг бататгах болон үгүйсгэх ямар ямар баримт байгаа вэ? /зөвхөн бодит баримт/ 2. Ингэж бодох нь надад ямар давуу болон сул тал авчирдаг вэ? 3. Энэ бодлыг өөрөөр тайлбарлаж болох уу? 3. Зан үйл. Ямар ч зүйл хийх эрч хүч байдаггүй нь сэтгэл гутралын нэг шинж тэмдэг байдаг. Тиймээс эхэн үедээ өөрөөсөө хэт их зүйл шаардалгүй өдөр тутмын энгийн ажлуудаа ч төлөвлөн бичих нь хэрэгтэй /ороо хураах, шүдээ угаахыг хүртэл/. Цаашлаад бага багаар хөнгөн хөдөлгөөн, хийх дуртай зүйлс, энгийн ажил зэргийг нэмж төлөвлөгөөндөө оруулах хэрэгтэй. 4. Мөн сэтгэл гутралыг даван туулахад тухайн хүнээс гадна эргэн тойрны хүмүүсийн дэмжлэг асар чухал бөгөөд шүүмжилсэн, түрэмгий болон хэт бөөцийлсөн хандлагаас зайлхийх хэрэгтэй.

Сэтгэл гутрал орчин цагийн хамгийн түгээмэл тохиолддог сэтгэцийн эмгэгт тооцогддог. Хамгийн харамсалтай нь сэтгэл гутралд өртсөн хүмүүсийн дөнгөж 25 х

Сэтгэл гутрал орчин цагийн хамгийн түгээмэл тохиолддог сэтгэцийн эмгэгт тооцогддог. Хамгийн харамсалтай нь сэтгэл гутралд өртсөн хүмүүсийн дөнгөж 25 хувь нь л чанартай тусламж авч чаддаг байна. Сэтгэл гутралын үндсэн аюул нь хүндэрсэн хэлбэртээ ихэвчлэн амиа хорлолт руу хөтөлдөг явдал юм. Тэгвэл сэтгэл гутралыг даван туулахад түүнийг зөв таних, тусламж авах /хөнгөн хэлбэрт бол өөртөө туслах/ нь чухал ач холбогдолтой билээ. . Сэтгэл гутралыг танихад түүнтэй төстэй шинж бүхий бусад сэтгэл зүйн байдлуудаас ялгаж ойлгох хэрэгтэй байдаг ба тэдгээрт: 1. Уй гашуу - хайртай хүнээ алдах, гэр бүл салалт гэх мэт дотны хүнээсээ холдох үйл явдал. Шинж тэмдгийн хувьд сөрөг бодол, сөрөг сэтгэл хөдлөл давамгайлдаг . 2. Ажлын хэт ачаалал. Завгүй өндөр ачаалалтай урт хугацааны турш амьдарснаар бие болоод сэтгэл зүйн нөөц шавхагдаж эрч хүчгүй болох, утга учраа алдах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. 3. Орчин солигдох. Өөр улс руу нүүх, ажлаасаа халагдах гэх мэт хуучин амьдралын хэв маяг өөрчлөгдөх нь сэтгэл зүйг тогтворгүй болгох, гуниг гутралд автах бас нэгэн хүчин зүйл болдог. Дээр дурьдсан нөхцөл байдал сэтгэл гутрал биш боловч сэтгэл гутрал руу орох хүчин зүйл болох магадлалтай байдаг. Харин сэтгэл гутрал руу шилжүүлдэг нэмэлт 2 хүчин зүйл бол: 1. Хувь хүний мэдрэлийн үйл ажиллагааны онцлог. Зарим хүмүүсийн хувьд аз жаргалын даавруудыг хүлээн авах хүлээн авагчдын тоо нь бага байдаг учраас илүү гунигламтгай гутранги байх нь сэтгэл гутралд өртөмтгий болох нэг хүчин зүйл болдог. 2. Өнгөрсөн амьдралд нь сэтгэл зүйд нь нөлөөлөхүйц сөрөг үйл явдал: хүчирхийлэл, дарамт шахалт зэрэгт өртсөн байдал нь мөн сэтгэл гутралд өртөмтгий болох бас нэгэн нөхцөл болдог. . Сэтгэл гутралд өртсөн байгаагийн үндсэн шинж бол урт хугацаанд буюу 14 хоногоос дээш хугацаанд гутранги, ямар ч үйл ажиллагаа хийх эрч хүчгүй, өөрийгөө голох, үзэн ядах бодлууд байнга эргэлдэх явдал юм. Сэтгэл гутралд өртсөн хүмүүсийн хувьд өөрийгөө залхуу, арчаагүй, би л өөрийгөө дайчилж чадахгүй байна гэх мэт бодлуудад дарагдах нь нөхцөл байдлыг улам дордуулдаг байна. Сэтгэл гутралын хүндрэх хамгийн гол нөхцөл нь эргэн тойрны хүмүүсийн сөрөг хандлага /шүүмжлэх, буруутгах, хэт бөөцийлөх, зандрах гэх мэт/ байдаг. Үргэлжлэл бий…

Стрэсс, сэтгэл гутрал нь орчин цагын хамгийн түгээмэл эмгэг болжээ.‼️ 📌Айх эмгэг, санаа зоволт, түгшилт, гэнэт уйтгарлах зэрэг нь сэтгэл гутралийн эхэ

Стрэсс, сэтгэл гутрал нь орчин цагын хамгийн түгээмэл эмгэг болжээ.‼️ 📌Айх эмгэг, санаа зоволт, түгшилт, гэнэт уйтгарлах зэрэг нь сэтгэл гутралийн эхэн үеийн шинж тэмдэгнүүд юм. ❇️Судалгаагаар нэмэлтээр Омега 3.ыг хэрэглэж эхэлсэн сэтгэл гутрах эмгэгтэй хүмүүсд дээрх шинэ тэмдэг нь багассан нь тогтоогдсон байдаг. ❇️Омега 3.ын тос нь EPA, DHA, ALA гэсэн гурван төрөл байдаг. Үүнээс ЕРА нь сэтгэл гутралийн эсрэг хамгийн их үр дүнтэй байдаг аж. #эрүүламьдралынхэвмаяг #эрүүламьдрал #омега3 #сэтгэлзүй #сэтгэлгутрал

Сэтгэл гутрал бол сэтгэл зүйн хувьд их түгээмэл хүмүүст тулгардаг асуудлын нэг. Тиймээс ч энэ тухай мэдээлэл хүргэе гэж бодлоо. Гэхдээ энэ удаад тү

Сэтгэл гутрал бол сэтгэл зүйн хувьд их түгээмэл хүмүүст тулгардаг асуудлын нэг. Тиймээс ч энэ тухай мэдээлэл хүргэе гэж бодлоо. Гэхдээ энэ удаад түгээмэл, хүн болгоны мэддэг бус, харин тэр бүр мэдээд байдаггүй ч гэлээ орхигдуулж, мартаж болохгүй шинж тэмдгүүдийн тухай оруулж байна Эх сурвалж: psych2go(.)net #сэтгэлгутрал #сэтгэлзүй #сэтгэлсудлал #бяцхантусламж

Сайн ээж👨‍👩‍👧‍👦👇🏻 🎈Ээжүүд сэтгэл гутралд ороход хүчтэй нөлөө үзүүлдэг түгээмэл нэг шалтгаан бол "Сайн ээж, сайн эхнэр" байх гэж хичээсэн зүтгэл нь бай

Сайн ээж👨‍👩‍👧‍👦👇🏻 🎈Ээжүүд сэтгэл гутралд ороход хүчтэй нөлөө үзүүлдэг түгээмэл нэг шалтгаан бол "Сайн ээж, сайн эхнэр" байх гэж хичээсэн зүтгэл нь байдаг. 🎈Нийгмийн болон бусдын зүгээс тогтоосон "Төгс ээж" "Сайн ээж" гэсэн шалгуурт өөрийгөө нийцүүлэх гэж хичээх хэрэггүй. 🎈Ээж та өөрийнхөө хувьд "Сайн ээж"-н шалгуур, зарчмыг тодорхойлоорой. Энэ нь ээж та өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө хийж буй чухал алхам юм шүү. 🎈Таныхаар сайн ээж гэж хэн бэ? 🎈Танд таалагдвал олон сайн ээжтэй хуваалцаарай гэж хүсье. #сэтгэлгутрал #ээж #сайнээж

Сайн байцгаана уу. Та бүхэн  доорх👇🏻бичвэрээс төрсний дараах сэтгэл гутралын талаар уншаарай.  Жирэмсэн 🤰🏼байх үедээ төрсний дараах сэтгэл гутралын та

Сайн байцгаана уу. Та бүхэн доорх👇🏻бичвэрээс төрсний дараах сэтгэл гутралын талаар уншаарай. Жирэмсэн 🤰🏼байх үедээ төрсний дараах сэтгэл гутралын талаар мэдээлэл, зөвлөгөө, судалгаа уншиж, сэтгэл зүйн бэлтгэл хангаж байсан ч тэс өөр зүйл угтаж авсан. Төрсний дараа 🤱🏻сэтгэл санаа тавгүйрхэх, шөнө аймшигтай бодлууд толгойд орж ирэх зэргээр сэтгэл гутралын шинж илэрч байв. Энэ үеэ (baby blues) би ойр дотны хүмүүсийнхээ хайр, халамж, дэмжлэгийн ачаар дажгүй давчихсан♥️. Энэхүү бичвэрийг маань жирэмсэн болон шинэхэн ээжүүд гэхээсээ илүү тэдний дотны хүмүүс нь уншаасай гэж хүсэж байна☺️. Та бүхэн бичвэрийг минь аль болох олон хүнд хүргээрэй. (Төрсний дараах сэтгэл гутралтай холбоотой өөр дэлгэрэнгүй мэдээллийг Tenuuka's mom болон MamaBee хуудаснаас аваарай. (Миний дагах хамгийн дуртай хуудаснууд минь♥️)) #postpartumdepression #сэтгэлгутрал #шинэхэнээж

Надад Найз байхгүй сэтгэлээ хуваалцах хэн ч байхгүй зовлон дотор үхэх мэдрэмжийг хэнч мэдэхгүй хайртай хүн байлаа гээд ярьж болдоггүй зүйл гэж байдаг

Надад Найз байхгүй сэтгэлээ хуваалцах хэн ч байхгүй зовлон дотор үхэх мэдрэмжийг хэнч мэдэхгүй хайртай хүн байлаа гээд ярьж болдоггүй зүйл гэж байдаг юм бна хамт суугаад инээх найзууд тай байж үзэх юмсан хамтдаа галзуурч үзэх юмсан би энэ бүхнийг үзээгүй найз гэж яг ямар байдийн бол та нар надад үзүүлэж харуулаач гарт минь мэдрүүлэж би гуйж бна ганцаардаж бна үнхээр их ганцаардаж зовож бна Help me😭😭😞😞 #эмо #ганцаардал #сэтгэлгутрал #үхэх #followme #follow #followforfollow #followback #followers #follow4follow #followher #follower #followhim #followall #followbackteam #followbackalways

Та сэтгэл гутралд орсныг илтгэх 8 шинж  #сэтгэлгутрал  #depression  #orionorion  #mongolia  #ulaanbaatar

Та сэтгэл гутралд орсныг илтгэх 8 шинж #сэтгэлгутрал #depression #orionorion #mongolia #ulaanbaatar